СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-24

П.Өлзийнаран: Дарга найз дээрээ очиж уйлж байж нэр дэвшдэг амбицтай нөхдийг больё

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

МАН-ын Бага хурлын III хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болов. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулах үеэр Бага хурлын гишүүд асуулт асууж, саналаа уламжилжээ.

МАН-ын Бага хурлын гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран:

-Бонд, Хөгжлийн банк, ЖДҮ, БЗС, Нүүрс, Ногоон автобус гэх нийтийн өмчөөс бусдын боломжийг хулгайлсан, нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшихийг эсэргүүцэж байна. Учир нь бидэнд алдах эрх байхгүй.

. Нүүрсний сонсгол болохоор ганцаараа сууж байх юм. Нөгөө ТУЗ-ийн бөөр бөөрөөрөө нийлээд байдаг дарга нарын найз нөхөд ирэхгүй. Гэтэл нэр дэвших болохоороо зоригтой олноороо гараад ирнэ.

Сонгуулиар ард иргэдэд биш юм аа гэхэд ядаж намын гишүүддээ зөвшөөрөгдсөн хүн нэр дэвших хэрэгтэй. Намын тогоонд чанагдаад төр гэдэг зүйлийг ойлгосон залуучуудаа нэр дэвшүүлэх хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.