Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр болж байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр
Энэ хүрээнд Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 9 жилийн дараа шинэчлэн баталж, тэтгэврийн хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2020 онд 25.0-40.0 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хурлаар шийдвэрлэлээ. Энэхүү арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 байгааг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүлж байна. Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 байгааг 650.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440.0 байгааг 540.0 мянган төгрөгт хүрнэ.
Дундаж тэтгэврийн хэмжээг 2019 (372.5 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин өссөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цэрэг цагдаагийн тэтгэвэр 2023 онд 100-120% нэмсээн