СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.03.23/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор хотгороор -6...-11 градус, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн,  Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар -2...+3  градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 24, 25-нд говь, талын нутгаар,  26-нд нутгийн баруун хагаст,  27-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.