СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-23

Замын-Үүд, Хавирга, Бичигт боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар наймаас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор наймаас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс наймаас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.  Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.