СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-22

Хурандаа Б.Отгонбаяр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад илтгэл тавилаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр өнөөдөр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагчдад “Эх оронч үзэл” сэдвээр лекц тавилаа. Мөн Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Б.Ганзориг Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 110 ширхэг номыг хандивлаж, цэргүүдийн оюуны эрэлт хэрэгцээнд дэмжлэг үзүүллээ.

ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр:

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын баталсан Зэвсэгт хүчний хэвлэл олон нийттэй харилцах журам гэж байдаг. Журмын дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарууд дээр хэвлэл олон нийттэй харилцах орон тооны бус ажилтнуудыг томилсон. Эдгээр ажилчид өөрсдийн нэгтгэл ангийн үйл ажиллагаа, тэргүүний алба хаагчдынхаа амжилт бүтээлийг олон нийтэд хүргэх чиглэлээр мэдээ мэдээлэл түгээх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Журмын хэрэгжилтийг сард хоёр удаа шалгаж, арга зүйн зөвлөгөө өгдөг.

Энэ ажлын хүрээнд миний хувьд Зэвсэгт хүчинд 30 гаруй жил ажилласан туршлага дээрээ тулгуурлаад "Эх оронч үзэл" сэдвээр тогтмол лекц цэргүүдэд хүргэдэг.

Мөн Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Б.Ганзориг Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 110 ширхэг номыг хандивлаж, цэргүүдийн оюуны эрэлт хэрэгцээнд дэмжлэг үзүүллээ.

Өнөөдрийн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагчдад хүргэж буй лекцээр Зэвсэгт хүчин гамшиг ослын үед, энхийг дэмжих ажиллагааны үед ямар үүрэгт гүйцэтгэдэг, агаарын орон зайд хяналт тавих үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар олон мэдээллүүдийг хүргэлээ.

Зэвсэгт хүчний 017 дугаар анги барилга, инженерийн зориулалттай цэргийн ангиудын нэг. Дархан хот, Бөхийн өргөө,Төрийн ордон гэх мэт Улс орны бүтээн байгуулалтад барилгын цэргүүд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хугацаат цэргүүд алба хааж буй хугацаандаа мэргэжлийн политехник коллежид суралцаад мужаан, гагнуурчин, засал гэх зэрэг олон чиглэлээр мэргэжил эзэмшээд төгсдөг онцлогтой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.