СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-22

Сэлэнгэ мөрөнд живсэн иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим хоёр хүн Сэлэнгэ мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч, иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт хүлээн авсан байна.

Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 км-ыг замыг туулан 21:25 цагт тухайн газарт очжээ. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 03.22-ны өдрийн 06:00 цагт 26 настай, эрэгтэй Г-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.