СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-22

Дорнодын Матад суманд сураггүй болсон малчны цогцсыг олжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 48 настай, эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх баг өчигдөр 10:50 цагт гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.