СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-22

ЗТХЯ гаднах зогсоолоо нийтийн хэрэгцээнд шилжүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамны гадна авто зогсоолыг байгууллагын болон нийтийн хэрэгцээний зориулалттай авто зогсоолын үйл ажиллагаанд шилжүүлж, авто зогсоолын менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд холбох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Засгийн газрын 13-р байрны авто зогсоолын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангуулж, байгууллагын болон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн техник, технологийн дэвшилтэд технологийн дагуу ажилладаг, төлбөр тооцооны хялбар шийдэлтэй авто зогсоолын үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд энэхүү урилгыг хүргүүлж байна.

Байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засгийн газрын 13-р байрны гадаа авто зогсоол

Урилгын дагуу тухайн авто зогсоолыг сонирхогч хуулийн этгээд нь ажлын даалгаврын дагуу тоног төхөөрөмжийн үнийн санал, үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө болон холбогдох бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэн, битүүмжилсэн байдлаар эх хувь, цахим хувийг бэлтгэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Зам, тээврийн хөгжлийн яам”-ны А байранд /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 13-р байр 1-р давхарт/ хүлээлгэн өгнө.

Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД нэвтэрч танилцана уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.