СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-21

ЦЕГ: “UB cab”үйлчилгээний жолооч хүүхэд андуурсан гэх нөхцөл байдал тогтоогдсон

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу 2024.03.20-ны өдөр "сургуулиасаа тарж буй хүүхдийг нэгэн үл таних хүн авч явах гэж оролдсон” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн тус мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулжээ. Нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.