СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-21

Э.Мөнх-Очир: Шувуун фабрикийн хайрга үйлдвэрлэж, сүйтгэгдсэн 2200 га газарт аялал жуулчлал, соёл амралтын хүрээлэн байгуулна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шувуун фабрик орчим нутаг дэвсгэрт нийт 2200 га газрыг 14 бүсэд хувааж, “Шувууны ногоон гурвалжин” спорт, аялал жуулчлал, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Тус төслийг санаачлагч “Шувууны ногоон гурвалжин” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

“Шувууны ногоон гурвалжин” ТББ-ын тэргүүн Э.Мөнх-Очир: 

-Манай төрийн бус байгууллага  Улаанбаатар хотын төв цэгээс 35 км-ын зайд орших Шувуун фабрикт байрлах аялал жуулчлалын зориулалттай бүсчлэлд багтсан, Хилэм нуурыг тойрон хүрээлсэн газарт “Шувууны ногоон гурвалжин” спорт, аялал жуулчлал, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байх үеэс төслөө танилцуулаад хотын захиргаанаас дэмжлэг авсан. Тэр нь юу гэхээр, Улаанбаатар хотын НИТХ-аар хэлэлцээд, бидний сонгосон байршил дээр байгаа хуучин хайрга үйлдвэрлэж байсан газруудад нөхөн сэргээлт хийгээд аялал зугаалга, спорт, аялал жуулчлал, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Нийтийн эзэмшлийн амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн гэж хэлж болно.

Энэ хавь бол хайрга, дайрга үйлдвэрлэж, сүйтгэгдсэн газар. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл ахуйд маш ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Баруун талаасаа салхитай үед Шувуун фабрик орчмын энэ газраас маш их шороо, тоосонцор орж ирдэг. Тиймээс үүнийг өөрчилье гэж байгаа.

Энэ газар дээр Улаанбаатар хотын иргэд тав тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.

Талбайг 14 бүсэд хувааж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, амралт зугаалгын газрууд байна. Ногоон орчинг бүрдүүлж, мод, бут, сөөг, зүлэг, жимсний мод тариална. Дундуур нь дугуйн замууд барина. Дөрвөн улирлын спорт заал байгуулна. Гэр бүлийн бүстэй байна. Хотын иргэд очоод гэр бүлээрээ амрах боломжтой талбай байх юм.

Олон нийтийн үзвэрийн задгай талбай байхаар төлөвлөсөн. Энд байгууллага хамт олны уулзалт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой байх юм. Иргэд спортоор хичээллэх талбайнууд байна. Хүүхдийн тоглоомын талбай байна. Уламжлалт спорт, монгол ахуйд суурилсан практикт суурилсан боловсролыг сургууль цэцэрлэгийн сурагч, иргэдэд олгох боломжтой юм.

Хувийн аж ахуй нэгж, спорт холбоод ч хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.178.251

Голден паркийн урдуур цэцэрлэгт хүрээлэн барих тохиромжтой газар байна Одоо энэ материал импексийн хашааг цэгцэлж хотоос гадагш гаргаж зам тавьсанч болохоор сайхан газар байна

Ard
1 сарын өмнө
103.212.117.226

Ene arhchin ch dee gazriin hudlaa yrij baad damlan zarah l gj bgaashde

Ard
1 сарын өмнө
103.212.162.208

Tiim l baih...hudlaadaa

Зочин
1 сарын өмнө
122.201.31.48

Худлаа гар шүү дээ. Консул хийж хулгай дээрэм хийсэн нь багадаж дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.