СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-21

ОХУ-аас 405 тонн будаа хүлээн авсанаас 310 тонн будааг Өвөрхангай аймагт хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт өчигдөр ажиллалаа.

Ажлын баг ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг татан авах, хуваарилагдсан аймгууд руу тараах арга хэмжээг шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллах зорилготой ирсэн байна.

Мөн дээрх ажлын баг ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, хилийн Алтанбулаг боомтын зөвлөлд тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийт 405 тонн будаа хүлээн авсанаас 310 тонн будааг Өвөрхангай аймагт хүлээлгэн өгөөд байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг ОХУ-ын БНБУ-ын Засгийн газрын орлогч дарга бөгөөд ХАА, Хүнсний сайд, хүмүүнлэгийн тусламжийн ажлын хэсгийн ахлагч Г.Е.Дареев, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.И.Пономарева, БНБУ-ын ХАА, Хүнсний яамны ХАА-н бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хорооны дарга Е.А.Цыбыков, БНБУ-ын Тээвэр, эрчим хүч, замын аж ахуйн байгууламжийн яамны дэд сайд С.А.Каплин нартай ОХУ-ын БНБуриад улсын нийслэл Улаан-Үд хотод мөн уулзалтыг зохион байгуулан ажиллалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.