СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-20

А.Дашням: 3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:

-Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үеэр болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3,75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян болон бусад ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

НОБГ дээр мэргэжлийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг томилогдон ажиллаж байна. “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” гэх аяныг 3 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг өгч байна. Цаг агаар огцом дулаарвал уулан дээр байгаа тэр их хэмжээний цас хайлж, шар ус айл өрх рүү урсаж орно. Хэчнээн хэмжээний шар ус орохыг тооцоолж хэлэх боломжгүй. Тиймээс иргэд гэр, орон байрандаа ч хувьдаа сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэрээ тойруулж бага хэмжээний суваг татах гэх мэт.

.

Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга газрын албанд өгсөн. Энэ хүрээнд газрын албанаас Нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.