СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-20

С.Бямбацогт: 2023 онд 107 сая тонн ачаа, онгоцоор 1.7 сая зорчигч тээвэрлэж өсөлт гаргасан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хяналт шалгалтын хороо буруу дүгнэсэн байна ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлэв. 

Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар яаж үнэлж дүгнэснийг ойлгохгүй байна. Манай салбарын өсөлт өнгөрсөн онд 73 хувьтай гарсан. 

Харьцангуй ажлаа сайн хийлээ, өсөлт сайн гарсан гэж бодоод байдаг. Үнэлгээ нь муу байх юм.

Ийм байхад ажлаа муу хийсэн гэж дүгнэсэн байх шиг. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт гэсэн тайланд орон нутгийн нисэх буудлын хүчин чадал 70 хувийн биелэлттэй гэж бичсэн. 

2009-2023 он хүртэл МИАТ компани орон нутагт нисдэггүй байсныг нисдэг болгосон. 2022 онд гурван аймаг руу онгоц нисдэг байсныг найм болгосон.

Агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлж, нислэгийн тоо чиглэл нэмэгдүүлэн, орон нутгийн нисэх буудлын ашиглалтыг сайжруулна гэдгийг 58 хувийн биелэлттэй гэж бичсэн. 

20 жил АНУ хүсээд монголчууд айгаад зөвшөөрдөггүй байсан Open sky хэлэлцээрийг байгууллаа. Мөн Англи, Катар, Грек зэрэг улстай байгуулсан.

Сөүл-Улаанбаатар хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсныг өнгөрсөн зун 82 болгосон. Өрсөлдөөнийг дэмжиж, монополийг задалсан нь ажил биш үү. Мөн тасалбарын үнэ гурван сая байсныг нэг сая төгрөг болгосон ажил биш үү. 

Истанбул-Улаанбаатарын хооронд таван сая төгрөгөөр нисдэг байсныг 2.5 сая болгож долоо хоногт 37 удаа ниссэн. УИХ төсвийн тавьж өгөхгүй болохоор бид яаж замаа барих вэ. Мөнгө тавьж өгөөгүй атал нутгийн зам төсөл хэрэгжээгүй гээд юу яриад байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
202.126.89.16

Харин ч овоо эжилтай яам шүү. Ийм ажлын үзүүлэлттэй хэдэн яам байна. Жишээ нь ХХААҮЯ ЮУ ХИЙВ?. Эмээлтийн өмхий махны үйлдвэрлэл хэвээрээ. Малын арьс шир хог болж, гурилын үнэ тэнгэрт хадсан дүнтэй бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.