“Говийн эко хүнс” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоожээ

“Говийн эко хүнс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, үйл ажиллагааг нь зогсоожээ. 

Тус шалгалтыг ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан байна.

Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид нийт 9 дээж авч, холбогдох лабораторид дээжийг хүргүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.