СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-20

Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийв. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ.

Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд төгрөг үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. 

Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр авдаг.

Түүнчлэн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд байдаг. 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлж байсан. юм. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байнгын асаргаа үзүүлдэг иргэнд үзүүлэх тэтгэмжийг мөн нэмэгдүүлж байна. 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулсан.

Эдгээр хүүхдүүдээс 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20 хувийг өөрсдийн дугуйлан, хөгжлийн үйлчилгээнд зарцуулах эрхийг нээж өгч байна. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрчих гээд байна.

Түүнээс гадна асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхэд байлаа гэхэд бараг таван сая төгрөгийн хуримтлал үүсдэг. Гэтэл зарим эцэг эх энэхүү мөнгөн хуримтлал үүсэхээр хүүхдээ авч, мөнгийг нь үрж дуусгаад буцаагаад асрамжийн төвд авчирдаг байдал байна. Иймд гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.