СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-20

Энэтхэг улсын засгийн газраас 20 мянган ам.доллар хандивлав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсад нүүрлээд буй зудын гамшгийн хор уршгийг арилгах, зудын нөхцөлд байгаа малчин өрхөд тусламж, дэмжлэг үзүүлэх хандивт нэгдэж буйгаа илэрхийллээ.

Тус улсын Засгийн газар 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг хандивын дансанд шилжүүлэх юм. Энэхүү хандивыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Санжиив Кумар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд өчигдөр /2024.03.19/ гардуулан өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.