Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сахиулын шанд багийн “Улаан худаг” гэдэг газар айлын гэр шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2024.03.19/өдрийн 17:25 цагт ОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 19:20 цагт очиж малчин иргэн Б-ын гэр шар усны үерт байсныг 55 минут ажиллаж 2 км зам гарган тусламж үзүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.