СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-19

Бүх малаа зудад алдсан 342 малчин өрх байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Энэ сарын 14-ны байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байгаа талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдрийн /2024.03.19/ мэдээлэлдээ онцлов.

Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Зудын нөхцөл байдалд 10 хоног тутам үнэлгээ хийж байгаа бөгөөд маргааш шинэчлэгдэх ёстой. Өмнөх мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд, отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна.

. Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж буйгаа мөн мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.