СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-18

МУГТ Э.Цэндбаатар уучлал гуйж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг хичээх болно” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.