СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-18

"Шинэ Хархорум" хотыг сэргээснээр 500 мянган хүн амьдарч, 285 мянган ажлын байр бий болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг гарсан. Зарлиг гарсантай холбоотойгоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Засгийн газраас байгуулсан юм. Тус захиргаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаараа мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ганцхан Улаанбаатар хотод төвлөрч, нийт үйлчилгээний 70 орчим хувь нь нийслэлд төвлөрсөн. Тийм учраас нийгэм, эдийн засгийн асар олон асуудал үүсч байгаа. Түгжрэл, утаа, үер усны асуудал гэх мэт. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах асуудлыг нэн тэргүүнд тавих цаг болсон. Ер нь энэ асуудлыг шийдэх хамгийн том шийдэл бол дагалдах хотуудыг сэргээн босгох, байгуулах юм. Хамгийн боломжтой хот бол хамгийн эртний түүхтэй Хархорум хот. Тэр үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал гаргаж, УИХ, Засгийн газарт чиглэл өгч, тодорхой ажлуудыг шаардаж, эрчимжүүлж байна.

Урьдчилсан тооцооллоор, 2040 он хүртэл нийт хүн ам 4.5 саяд хүрэх тооцоотой байгаа. Үүний 500 орчим мянган хүнийг Хархорум хотод суурьшин байршуулж, амьдруулах боломжтой. Мөн 285 мянган ажлын байр шинээр бий болж, наад зах нь 2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хүнсний эрэлт хэрэгцээ гарч байна. Энэ хэрэгцээг ойролцоох Баянхонгор, Архангай бусад аймгууд бүрэн хангах боломжтой.

Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ дагуу хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүс нутгийн хөгжил дэвшлийг тэтгэх түлхүүр нь Хархорум хот. Энэ том төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарна. Зарим хөрөнгө оруулагчид урьдчилсан байдлаар саналаа өгч байгаа. Цаг үеийн асуудлыг шийдэх томоохон санаачлага юм.

"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун

-Хот байгуулна гэдэг судалгаанд суурилсан төлөвлөлт байдаг. Нарийвчилсан ТЭЗҮ-г хийж дуусаад, Орхоны хөндийн аль байршил дээр хотыг байгуулах вэ гэдгийг төлөвлөж, 2024 оны нэгдүгээр сард Засгийн газраар 189 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд газрыг авснаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах эрх зүйн үндэс нь бүрдэж байна.
Бид өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачдын хамтаар хот байгуулалтын хүрээнд хийгдсэн нэгдсэн судалгааны мэдээллийн санг үүсгэсэн. Цаашлаад олон судалгааны ажлууд хийгдээд явах болно. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийнэ

гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.