СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-18

Нийслэлд аврах ажиллагааны 19 дуудлага бүртгэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Онцгой байдлын алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлжээ. 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ. Алба алба хаагчид 16 иргэний амь нас, хоёр тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. 

Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 17 аймгийн 96 суманд ажиллаж 8,242 айл өрхөд хүрч, цасанд хаагдаж зорчих боломжгүй болсон хэсэгт 54,743 километр зам гаргажээ. 

Мөн 5,794 тонн өвс тэжээлийг малчдад хүргэж цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлжээ.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.