СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-17

Бүх оддын барилдаанд даян аварга Н.Батсуурийн баг яллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Пример спортс телевиз МҮБХ-той хамтран зохион байгуулсан “БҮХ ОДДЫН БАРИЛДААН”-нд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх багт хуваагдан өрсөлдсөн юм.

Тус барилдаанд даян аварга Н.Батсуурийн баг 15-10-аар ялалт байгууллаа.

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа, улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж нар дасгалжуулав.

Энэхүү барилдаанд ялсан баг 30 сая, ялагдсан баг 10 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Харин энэ өдрийн шилдэг бөхөөр улсын гарди Ц.Бямба-Отгоныг тодруулж, 3.000.000 төгрөгийн шагнал гардууллаа.

Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон арван хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн тамирчид 5.000.000 төгрөгийн шагнал гардлаа.

Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авсан юм.

Мөн барилдааны үеэр Хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам гурван үзүүлэлтийн нийлбэр амжилтаар түрүүлж, 2.000.000 төгрөгийн эзэн боллоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хаха
1 сарын өмнө
202.126.91.72

Шагналаа малчдад хандивла...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.