Машинаас буугаад бие засах үед нь орхиод явсан иргэн эвдэрхий машинд дулаацан сууж байжээ
Халх гол сумаас Чойбалсан хотын чиглэлд зорчиж явсан автомашины зорчигч машинаас буугаад бие засах үед жолооч мартаж явсан талаарх бид өмнө нь мэдээлсэн.
49 настай иргэн О-г бие засах үед нь орхиж явсан бөгөөд холбогдох байгууллагын 25 автомашин, 100 гаруй хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Харин Хилийн цэргийн 0132 дугаар ангийн дэслэгч А.Алтаншагайгаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Улсын хилээс 22 километрийн зайд "Үүдийн хаалга" гэх газар өвс ачсан эвдэрхий машины кабинд дулаацаж байх үед нь олж Хилийн салбарт авч ирэн эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.