Хотын дарга Х.Нямбаатар голын голдирол хаасан байршилд ажиллаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар:
-"Акуа гарден" барилгатай холбоотой хэрэг шүүхийн шатандаа явж байгаа. Энэ нь ямар нэг аж ахуй нэгждээ анхаараад байгаа асуудал огт биш, голын голдирол, хууль бус газар олголт гэдэг дээр илүү анхаарч байна.
Энэ жил ихээхэн хур тунадастай байх төлөвтэй байна. Иймд өнгөрсөн жил үер болсон газруудад дээр ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэхээр болж байна.
Шар усны үерийн нөхцөл байдал хүнд байна. Өнгөрсөн өвөл нийслэлд сүүлийн 60 жилд ороогүй хур тунадас орсон. Нийтдээ 11 мянган рейс цас мөсийг боломжоороо зөөж тээвэрлэсэн. Одоо зарим газруудад шар усны үер буугаад эхэлж байна. Байгалийн аюултай үзэгдэл болж болзошгүй. Иймд бид сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар бэлтгэх нь чухал байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.