СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-03-15

Бизнес эрхлэгчдийн саналыг МАН-д хүлээлгэн өгөв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн гаргажээ. Энэхүү саналаа Монгол Ардын Намд гардуулан өглөө.

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ-аас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн боловсруулжээ. Уулзалтын үеэр уг саналыг “Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлан”-гийн хамт өглөө.

МҮХАҮТ-аас өгсөн саналд бизнес эрхлэх орчныг сайжруулах, төр засгийн бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, концес буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлэхүйц МЕГА төслүүдийг эхлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ажиллах хүчний асуудал багтжээ.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: “Далд эдийн засгийг илрүүлж, татварыг тэгш байдлаар төлдөг байх зохицуулалт тун чухал байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийн маргааныг шийдвэрлэх явц удаашралтай байдаг нь бизнесээ цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болдог. Тиймээс бизнесийн маргааныг шүүх дээр хэлэлцэх хугацааг багасгах зэргийг МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах саналдаа тусгасан” гэдгээ хэлж байлаа.

Аж ахуйн нэгж, компаниуд мэргэжлийн холбооддоо нэгдэж, холбоо нь тухайн салбартаа хяналтаа тавиад эргээд төртэй харьцдаг байх зохицуулалт чухал. Үүний үр дүнд бизнес дэх төрийн оролцоо буурна. Цаашид, төрийн бодлогыг тогтвортой байлгахын тулд аль нэг салбар яам, хэн нэгэн сайд дор бүрнээ бодлого боловсруулдаг бус, харин бодлогын хэрэгжилт хангадаг байх зохицуулалт хэрэгтэй гэдгийг МАН-ын удирдлагууд онцоллоо. Бизнесийн салбарынхны эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм.

Ташрамд дурдахад Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын nam.mn вэб сайтаар дамжуулан иргэд, олон нийтийн байгууллагын санал хүсэлтийг авч байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.