СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОБЕГ: ОХУ-д бакалаврын зэрэгтэй, тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”, Санкт-петербург хотын “Гал эсэргүүцэх албаны их сургууль”-ийн бакалаврын 4-5 жилийн хөтөлбөр (хэлний бэлтгэл)-д ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), Орос хэлний мэдлэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага:

• Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч /дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш/,
• Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч /2024.09.01-ний байдлаар 18 нас хүрсэн байх/ сонгон шалгаруулна.
• Гадаад паспортын хугацаа 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байх
Бүрдүүлэх баримт бичиг:
• Өргөдөл
• Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
• Хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
• Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/
• Гадаад паспортын хуулбар
• Цээж зураг /3*4/

Хугацаа: Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт /altangerel.s@nema.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

(Харилцах утас: 51-262510, 88052696)

Сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.