СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засаж, эрх мэдлийн төвлөрлийг задална

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум үргэлжилж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн эдийн засгийн нөөц бололцоог бүс нутагтайгаа уялдуулж, арвижуулах, бүрдүүлэх талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын эрх мэдлийн төвлөрийг задлах хүрээнд Нийслэлийн Засаг даргын зарим эрхийг дүүрэг, хороо, хувийн хэвшил рүү шилжүүлэх талаар яригдаж буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө арав байдаг нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадахгүйд хүргэж байгаа юм. Иймд анхан шатны байгууллагад төсөв, хүний нөөц, шийдвэр гаргах орон зайг нь бүрдүүлж өгөх том агуулгыг хэлэлцэж байна. Хоёрдугаарт, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдал, хомсдол, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх, Улаанбаатар хотын эдийн засгийн таталцлыг тогтвортой байлгах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх бодлогын талаар ярилцлаа. Орон сууцжуулах, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, дагуул хот түүнийг дагасан аж үйлдвэрийн паркуудыг байгуулах талаар мөн хэлэлцэж байна” гэлээ.

Хот төлөвлөлт бол хүний эрхийг хангах томоохон механизм, эдийн засаг, зах зээлийн хуваарилалт юм. Хот төлөвлөлтийг зөв хийгээгүйгээс өнөөдрийн тулгамдаж буй асуудлууд бий болсон. Иймд цаашид асуудлын үр дагавар, шинж чанартай нь ажиллах бус суурь шалтгааныг нь шийдэх замаар ажиллана гэдгийг тэрбээр онцолж байв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн нийслэл бие даан хөгжих хууль, эрх зүйн орчин нээгдсэн. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хуулийн эрхээ авах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Энэ эрх зүйн орчнууд бүхэлдээ баталгаажсан тохиолдолд Улаанбаатар хотын 2040 хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эдийн засгийн чадавх бүрдэнэ” хэмээсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.