Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил, тэр дундаа хотын засаг захиргааны өөрчлөлтийн асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-Улаанбаатар хотын хүн амын тоо 1992 оноос хойш гурав дахин нэмэгдсэн. Суурьшлын бүс маань зургаа дахин тэлчихээд байна. Улаанбаатар хотын иргэд 1992 онд 7000 га-д амьдарч байсан бол энэ тоо өнөөдөр 46000 га-д хүрчихсэн. Ингэхээр 1992 оны засаг захиргааны хуваарилалтаар ажиллах боломжгүй гэж үзэж байна. 204 хороодын засаг дарга нар маань ямар ч эрх мэдэлгүй, иргэдийн асуудлыг уламжилдаг газар байсаар байна. Иймд 4-5 хороог нэгтгээд нэгж болгоод төсвийн болон санхүүгийн эрх мэдлийг өгөөд нэгдсэн нэгжийнхээ бүх асуудлыг цогц байдлаар хөгжүүлье гэж байгаа юм. Энэ форумын дараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөж байна. 204 эрх мэдэлгүй засаг дарга бус асуудлаа шийддэг, хариуцлагаа хүлээдэг 42 засаг дарга болгоё л гэж байгаа юм.
4-5 хороог нэгтгэнэ гэхээр дунджаар 40-50 мянган иргэнтэй байна гэсэн үг. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг улам ойртуулна гэж үзсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.