“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн асуудлаар, тэр дундаа эрчим хүчний үйлдвэрлэлийн асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Найданхүүтэй ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Найданхүү:
-Улаанбаатар хотод гурван хангамжийг бий болгох ёстой гэж би боддог. Цахилгаан, зам, хүнсний хангамж. Цахилгааны хангамжийг нэмэгдүүлэхийг тулд цахилгааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой. Цахилгаан үйлдвэрлэдэг хувийн компанийн төлөөллүүд үнийг чөлөөлөх асуудлыг сая хөндөн ярилаа. Цахилгааны үнийг хямд байлгаснаар цахилгааны хэмнэлт гарахгүй. Цахилгааны хангамжийг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахын тулд үнийг зоригтой нэмэхээс өөр аргагүй.
Төв аймгийн Баян суманд Бөөрөлжүүтийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орох талаар ярьж байна. Ер нь цахилгааны үнийг чөлөөлсөн тохиолдолд техник технологийн шийдлийг ашиглаад бизнес болгож чадвал хэн хүнгүй цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Цахилгааны үнийг төрөөс хүчээр барьснаар энэ салбар уналтад орчихоод байна. Шударга өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.