Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцэлд минь нэгдэхийг уриалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна.

Түүнчлэн хандлага өөрчлөх гэдэг хамгийн том асуудал. Түгжрэл, утаа бол шинж тэмдэг. Суурь асуудалд анхаарал хандуулахгүйгээр шинж тэмдэгтэй хөөцөлдөөд үр дүн гарахгүй юм.

Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно.

. Том реформ болно. Нийслэл 2050 онд 2.5-2.8 сая хүнтэй болоод түгжрэл үүсэж эрхзүйт төр үгүй болоход хүрнэ.

Энэ агуулгаараа хамтдаа юм хийх маш хэрэгтэй. Шулуухан хэлэхэд бол авлигал газар авсан. Намайг одоо дэмжээд тэмцэл шиг юм хиймээр байна. Уриалж байна гэсэн юм гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.