СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-13

ТЦА-ны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Оюутболдыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, 03 дугаар сарын 12-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулсан. Гэтэл тус зохицуулалтаас үүдэлтэйгээр хоёр хоног замын хөдөлгөөн тэг зогсолтод хүртлээ түгжирч, иргэдийн бухимдлыг барав. Уг зохицуулалтаа Тээврийн цагдаагийн албанаас өөрийн эрх үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн. Засгийн газар, НЗДТГ, яамдтай зөвлөлдөөгүй хэрэгжүүлсэн ажил, түгжрэл тодорхой цэгт буурвал уг туршилтаа үргэлжлүүлнэ хэмээн өнөөдөр өглөө мэдэгдсэн юм.

Тэгвэл Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Оюутболдыг чөлөөлөх үүргийг ЦЕГ-ын даргад өгчээ.

Тэрбээр “Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан . Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.88

Ха ха

Зочин
1 жилийн өмнө
66.181.183.187

Нохойд барьдаг мод мэт ашиглажээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.