Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулжээ
Монгол Улсын виз олгох журамд өнөөдөр өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Гадаадын Иргэн, Харьяатын Газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.
Албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлжээ.
2021 онд Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгох шийдвэр гарч байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.