М.кв нь 4 сая төгрөгийн үнэтэй “Гарден сити” хотхоны тааз нуржээ

Номин констракшны NCD группийн барьсан Яармагт байрлах “Гарден сити” хотхоны тааз нуржээ.

Энэ талаар оршин суугч болох Г.А мэдээлснээр “Өчигдөр шөнө унтлагын өрөөний тааз нурсан. Охин маань унтаж байсан. Хэдхэн секунд хожимдсон бол 10кг-ийн жинтэй том том хавтангууд дээрээс нь унах байж. Манай зарим эд хогшил эвдэрч, авах юмгүй болсон. СӨХ-д хандахаар барилга барьсан NCD группэд ханд гэдэг. Манай тааз 2020 онд мөн нурж байсан” гэжээ.

"Гарден сити" хотхон нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд тус хорооллын 1м2-ын үнэ 4 сая орчим төгрөг аж. Барилгын чанартай холбоотой уг асуудал нэг бус нэлээд олон айл өрхөд тулгарч байжээ. Энэ талаар тодруулахаар оршин суугчид болон СӨХ-д хандсан боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.

430150171 3598540437141698 1330681375884256471 n

430738651 3598540233808385 3097022870669772436 n

430797839 3598540300475045 326875395352851457 n

430076240 3598540360475039 8764900919172276358 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.