СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-13

БЗД-ийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр гэмтэж амиа алдсан иргэдийн ар гэрт арван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

БЗД-ийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн дүгнэлт ирэх сарын нэгэн гэхэд гарна гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ. 

Шадар сайд С.Амарсайхан:

-БЗД-ийн 26-р хороонд болсон ахуйн хийн тэсрэлтийн улмаас үүдсэн асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагууд хэргийн газрын шалгалтаа эрчимжүүлж, шахуу ажиллаж байна. 

Төрийн байгууллагуудаас шалтгаалах хяналт шалгалтууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээж байна. Тухайлбал,

Байр орон сууцны бөх бат чанар, ан цав гарсан, галд уярсан эсэх болон цаашид ашиглах боломжтой эсэхийг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хяналт шалгалтыг хийж дууссан. ШУТИС-ийн лабораторид арматур, бетоны шинжилгээг хийх ажлууд үргэлжилж байна. 

Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарч бэлэн болно гэсэн. Тэгэхээр дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлтүүд ирэх сарын 1-ний дотор гарч дуусна. ХНХЯ-аас ажлын байрны аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхийг дүгнэх ажлын хэсэг гараад, дүгнэлт бэлэн болсон. Нэгдсэн дүгнэлтийг бид эцэслэн, бэлэн болсон даруйд нь олон нийтэд нэг бүрчлэн нээлттэй мэдээлнэ. 

Мэдээж энэ хугацаанд Засгийн газраас холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, Дэлбэрэлтэд өртсөн 207-р байр, 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг Засгийн газраас төсвөөс гаргах тухай шийдвэрлэсэн. Дүгнэлт гараад засаж болно гэвэл, засварын ажил хийгдээд явна. Болохгүй гэвэл дараагийн шийдэл юу байхыг тухайн цаг үед нь шийдвэрлээд явна. 

Засгийн газраас үүрэг гүйцэтгэж яваад нас барсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт тодорхой дэмжлэг туслалцааг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.