СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-13

🔴LIVE: С.Амарсайхан: Үхсэн малын махыг үйлдвэрт нийлүүлэх боломжгүй, хяналт тавьж байгаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. 

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, нийслэлийн махны үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцсэн. 6300 тонн нөөцийн махыг долоо аж ахуй нэгж бүрдүүлсэн. Нөөцийн махыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 357 нэгжээр худалдаалж эхэлсэн. Эдгээр аж ахуй нэгжүүдийн зардал 13 хувиар өсжээ. Үүнээс шалтгаалж нөөцийн махны үнэ өсөх эрсдэлтэй. Иймд

Хоёрдугаарт, Нийслэлийн хэмжээнд үерт өртөх эрсдэлтэй газарт 2300 айл, албан байгууллага байна. Эдгээр иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

Дараагийн асуудал нь, хаваржилт хүндэрсэн аймаг сумдынхаа малчдад Засгийн газар, Онцгой комиссоос онцгойлон анхаарч бүхий л төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 77 мянган айл өрхөд 203 мянган боодол өвс хүргэснээс гадна 80 мянган иргэнд тэжээлийн хангалт хийгдсэн. Мөн 110 мянган өрхөд 1740 тонн хүнс тэжээл хүргэгдээд байна. Мөн малчдынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн 1495 тээврийн хэрэгслээр 118.972км авто замыг нээж гаргаад байна.

. Хэрэв иргэдэд энэ талын мэдээлэл байгаа бол бидэнд энэ талаар мэдээлэх боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY
1 сарын өмнө
129.205.113.185

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.