?LIVE: Шар усны үерт өртөх эрсдэлтэй 3900 объект байна

Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.

НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

-. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр цаг агаар дулаарах төлөвтэй байна. Иймд шар усны үер болох эрсдэл улам нэмэгдэнэ. 

Шар усны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргасан. Тус үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг үерт өртөх эрсдэл маш их эрсдэлтэй гэж гарсан.

Жилд 40 мянган өрх нийслэлд шилжин суурьшдаг гэх мэдээлэл байна. Үүний 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшиж, эрсдэлтэй бүсэд газар авч суурьшдаг. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Энэ оны хоёрдугаар сарын 15-наас үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн жил үерт автсан S’Outlet дэлгүүрийг буулгаж байна. Уг барилгыг буулгаснаар голын голдирлыг өргөсгөх юм.

Үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ, Толгойт голын сав газрын усыг урсах боломжтой болгохоор мөсийг зөөж, шилжүүлж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голыг цэвэрлэсэнгүй. Энэ хавар цэвэрлэж, голын түвшнийг доошлуулна.

Нарны гүүрнээс Дунд голын гүүр хүртэлх үерийн далангийн ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана.

байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.