СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-12

Нисэхийн тойргийг энэ онд дөрвөн замын уулзвар болгоно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд болов.

Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцжээ. 

Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа “Манай хороо 12 мянга гаруй хүн амтай, 4,552 га газар нутагтай маш том хороо. Тиймээс 8 дугаар хороог хуваан, 7 дугаар хороонд хуваарилах асуудлаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хорооныхоо 600 гаруй айл өрхийн 1,800 орчим иргэнтэй уулзсан.Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэлийг хийх хэрэгтэйг хэлж байсан.

Хорооны Засаг даргын хувьд иргэдийн гаргасан өргөдөл, саналыг дээд шатны байгууллагад уламжлах, оршин суугаа газрын тодорхойлолт гаргахаас хэтрэхгүй эрх мэдэлтэй. Үүнээс өөр эрх мэдэлгүй болохоор одоо хороонд өргөдөл гаргадаг иргэн байхаа больсон. Тиймээс анхан шатны нэгждээ тодорхой эрх мэдэл өгч байж иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай хүрнэ” гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой. Учир нь нийслэлийн засаг захиргааны байгууллагаас эхлээд зарим төрийн байгууллагууд уг бүсэд нүүж ирээд байгаа. Мөн томоохон худалдааны төвүүд төвлөрч байна.

Гагцхүү боловсролын үйлчилгээг зөв хуваарилан, багш ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Боловсролын чанараас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх хандлагатай байдаг. Тиймээс нэн тэргүүнд боловсролын чанар, хүртээмжид анхаарах хэрэгтэй” хэмээв.

Энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм.

гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.