СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-12

LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг хийлээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг Дархан-Уул аймагт хийлээ.

Хоёр сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга замаа тодорхойлсон юм.

Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 5813м урт үерийн даланг 5.5 тэр бум төгрөгөөр сэргээж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлсэн байна. Гэхдээ цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж, техник технолгийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлж, удирдах боломжтойг энэ үеэр онцолсон юм.

LIDER дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, метр орчим орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуугийн өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой бөгөөд европын 20 орчим оронд өргөн ашиглагддаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.