"Бидний нөхөрлөл-2024" тэмцээн болж байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бидний нөхөрлөл” нөхөрсөг тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нэгдмэл хамтын ажиллагааг бэхжүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой. Мөн бие бялдрын бэлтгэлжилт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэдэг.

Энэ удаагийн тэмцээнийг хуваарийн дагуу Дотоодын цэргийн байгууллага хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд 12 байгууллагын 150 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Тэмцээн буудлага, биллиардын тоглолтоор өчигдөр эхэлж, өнөөдөр волейболын тоглолтоор үргэлжлэв.

viber image 2024 03 12 14 17 19 376

viber image 2024 03 12 13 47 58 413

viber image 2024 03 12 13 48 04 036

viber image 2024 03 12 13 47 56 403

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.