СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-12

Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг явж эхэлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болжээ. 

Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.
УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот–Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот–Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар–Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tseegii
1 сарын өмнө
59.153.113.61

Biletiin une hed bol.haanaas avah ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.