СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-12

🔴LIVE: Э.Пүрэвсүрэн: Зээлийн барьцаанд байсан мал үхсэн учраас малчдын зээлийг эрсдэлийн даатгалаас төлөх ёстой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Монголын Малчдын нэгдсэн холбооноос "Малчдын зээлийг тэглэх тухай" сэдвээр мэдээлэл хийлээ. Зээлийн эрсдэлийн сангаас малчдын зээлийг төлөх боломжтой талаар хөндлөө.

Монголын Малчдын нэгдсэн холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн:

-Монголын Малчдын нэгдсэн холбооноос малчдын зээлийг Эрсдэлийн даатгалаар төлүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Ажлын тайлангаа та бүхэнд танилцуулъя.

Цаг агаарын байдал хүнд, зудтай байгаа энэ үед малчид зээлээ төлж чадахгүйд хүрсэн байгаа.

гэсэн санаачилга гаргаад ажиллаж байна.

Иймд малчид банканд хандаж, зээлийн барьцаанд байсан мал нь үрэгдсэн тул Эрсдэлийн даатгалаасаа зээлээ төлүүлэх асуудлыг тавих ёстой.

Малчид зээл авахдаа Зээлийн эрсдэлийн даатгал, Малын индексжүүлсэн даатгал гээд хоёр даатгалд хамрагддаг.

Монголын бүх даатгалын компаниуд Малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулдаг. Даатгалын компаниуд нь цаашаа Үндэсний давхар даатгалд даатгадаг.

Үндэсний давхар даатгал нь цаашаа Олон улсын СКОР гээд даатгалын компанитай хамтран ажилладаг байна. Тэгэхээр малчид зудад өртөж, банканд барьцаанд тавьсан мал нь үхсэн учраас олон улсын давхар даатгалын СКОР компаниас нөхөн төлбөр авах боломжтой гэж харж байгаа юм. Даатгалын компаниуд нь Үндэсний давхар даатгалын компани руу хандаад, Үндэсний давхар даатгалын компани нь олон улсын давхар даатгалын СКОР компани руу хандах боломж гарч байгаа гэж харж байна.

Тиймээс малчдадаа уриалж байгаа юм. Малчид банкандаа хандаж, төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр ч биш, арилжааны банкнаас ч бус Эрсдэлийн даатгалаараа малчны зээлээ төлөх боломж гарч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.161.178

Тийм шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.