УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ийн Нарын бичгийн дарга Т.Баярхүү:
-Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сумд цагаанаар зудархуй нийтдээ 21 аймгийн 251 сум, Нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Улсын хэмжээнд гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийтдээ 3.925.734 толгой мал хорогдсон.
Малчин өрхийн 63588 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үүнээс 2071 нь жирэмсэн эмэгтэй, 0-5 насны хүүхэд 7707, өндөр настан 13133, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4594, архаг суурь өвчтэй 11311 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сумын эрүүл мэндийн төвд 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт найм, өрхийн эрүүл мэндийн төвд 31, аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгоо эмчилгээний төвд 47 резидент эмч үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 ААН, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуйн нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.