СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-09

Шар усны үерээс урьдчилан сэргийлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баяр, амралтын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч, 0 хэмд хүрсэн тул шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 23-р хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 9 ажилтан, бусад аж ахуйн нэгж байгууллагаас 13 ажилтан, нийт 43 ажилтан, алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр халиа тошины улмаас үүссэн мөс зөөвөрлөх, ус урсгах (400 метр) сувагчлал татаж, шар усны үерээс урьдчилан сэргийлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.