СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-08

Бүргэдийн баярт оролцох иргэдэд автобус үнэгүй үйлчилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

"Бүргэдийн баяр 2024" энэ сарын 9, 10-ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" цогцолборт 18 дахь удаагаа зохион байгуулагдана. 

Бүргэдийн баяр нь Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой ажээ. Баярын хүрээнд бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Автобус гуравдугаар сарын 9, 10-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос "Чингис хааны хүрээ" рүү хөдлөнө. Харин оройн 17:00 цагаас "Чингис хааны хүрээ" баазаас Сүхбаатарын талбай руу хөдлөх ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лхамжав
1 жилийн өмнө
103.57.94.61

Тасалбар хэд вэ

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.114

her hol bdg we sain meddgviee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.