СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-08

Допингийн асуудалд холбогдсон Ж.Хатанбаатар Допингийн эсрэг байгууллагын шинэ УЗ-д улиран сонгогджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Хатанбаатар нь допингийн асуудалд холбогдсон тул уг байгууллагын удирдлагыг өөрчилж, удирдах зөвлөлийг 13 гишүүнтэй байхаар дүрмэндээ тусгасан.

Тодруулбал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын төлөөлөл хоёр, Монголын үндэсний олимпын хорооноос хоёр,  Монголын Паралимпын хорооноос хоёр, тамирчдын төлөөлөл нэг, хараат бус гишүүн зургаа байхаар дүрмээ баталсан юм. Тэгвэл тус байгууллагын шинэ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өмнөх удирдах зөвлөлд байсан зургаан гишүүн бүгдээрээ улиран сонгогдож орсон гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна.

Энэ талаар Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан “ Гэхдээ УБЕГ-аас тус байгууллагын нэр, УЗ-ийн бүрэлдэхүүнийг хүчингүйд тооцсон” гэдэг мэдээллийг өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.