СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Болормаа: “Азтай савар” байгууллага 10 мянга гаруй нохой, муурыг асран хамгаалсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээг зохион байгуулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт манлайлан ажилласан шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа. “Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Болормаа Нийслэлийн хүмүүнлэгийн салбарын шилдэгээр өргөмжлөгдлөө.

Тэрээр "Азтай савар" ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулсан байна. Тус ТББ сайн дурын оролцоон дээр хандивлагчдын тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 40 орчим албан ёсны сайн дурын гишүүдийн дэмжлэгтэйгээр өвдсөн, хаягдсан, гэмтсэн нохой, муур болон бусад гэрийн тэжээвэр амьтдад тусалж байна.

ТББ нь “Хүн, амьтдад ээлтэй хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна” гэсэн алсын харааныхаа хүрээнд нийгэм, олон нийтэд амьтдад энэрэнгүй хандахыг уриалахыг сурталчлан кампанит ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд 2020 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой аливаа асуудлыг байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг зорилгоор “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг санаачлан ажиллаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тусламжтайгаар 2023 оны арванхоёрдугаар сард амжилттайгаар батлуулсан байна. Энэхүү хууль Монгол Улсдаа анхдагч хууль бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл ялангуяа ТББ-с санаачлан батлуулсан анхны хууль болжээ.

Нийслэлийн хүмүүнлэгийн салбарын шилдэгээр өргөмжлөгдсөн “Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Болормаагийн баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.