Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулганд 500 гаруй алба хаагч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар Төрийн цэргийн болон хууль с ахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ жилийг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь энхүү чуулган юм.

Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас нийт 70 орчим алба хаагч оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал-шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

430330385 814553734033188 1671486673535197345 n1

429578256 814553710699857 8073489289788048211 n

429552573 814553867366508 704223064498107316 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.