МУГТ Э.Цэндбаатар: Дэлхийн аварга болох зорилго мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээж байна
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Канад улсын тулаанч Мохамед Сумаоротой хийж, ялалт байгууллаа. Тэрбээр тэмцээний дараах сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.
МУГТ Э.Цэндбаатар:
-Америкчууд "чи үнэхээр гоё тоглолт үзүүлсэн" гээд магтаж байна. Дараачийн тоглолт дөрөвдүгээр сард 59 кгд бүсийн төлөө тоглоно. Намайг дэмжсэн Монголын ард түмэнд маш их баярлаж байна. Итгэлийг нь алдахгүй хичээж байгаа. Дэлхийн аварга болох зорилго мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээж байна. Гар бяцарсан ч ялсандаа үнэхээр их баярлаж байна. Маргаашаас шууд дараагийн бэлтгэлдээ орно. Боксын спортоор хичээллэдэг дүү нартаа захиж хэлэхэд урдаа хүсэл мөрөөдөл зорилготой байгаарай. Өдөр бүр бэлтгэлээ хийгээд юунд ч битгий шантраарай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.