Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад өнгөрсөн өдрүүдэд ажиллаж, өнөөдөр цаашид авах арга хэмжээний талаар Булган аймагт хуралдаж байна.
Булган аймагт 10.8 мянган малтай өрхөд 3.6 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Тус аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 90.3 хувиар хангасан талаар аймгийн улирдлагууд мэдээлэл өглөө.
Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 300 тн өвс, 70 тонн тэжээлийг аймгийн Засаг даргын шийдвэрээр хүндэрсэн сумдад хуваарилан, малчдад хүргэх арга хэмжээг зохион байгуулсан байна.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:
-Булган аймгийн таван сум өвөлжилт хаваржилтын хүнд нөхцөл байдалд байна. УОК, Засгийн газрын зарим гишүүд сумуудад очиж ажиллаж, санал хүсэлтийг УОК-т танилцууллаа. Булган аймагт нийт 55.4 мянган тонн толгой мал хорогдоод байна. Энэ жил 3.6 сая толгой мал өвөлжиж байгаагаас 1.8 нь хорогдолтой байна гэсэн тооцоо гарч ирлээ. Малчдад зам гаргаж, өвс тэжээл хүргэх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.