СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

13 аймгийн 58 суманд төмөр зуд нүүрлэжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

ЦУОШГ-аас зудын үнэлгээг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар гаргажээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-Хоёрдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цасны зузаан нэмэгдэж, 1-51 см болсон байна. Бусад нутгаар 1-9см, хунгарласан, шуурсан газартаа 80-100см цасан бүрхүүлтэй болсон учир зудын үнэлгээг шинэчлэн гаргалаа.

Зудын нөхцөл байдлын үнэлгээг цасны зузаан, нягтыг гол, агаарын температурыг үндэслэн гаргадаг. Цас хатуу, нягт байвал малын бэлчээрт хүндрэл учруулдаг.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар

Өнгөрсөн шөнө Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хойд сумдаар цас орж, 0-1 см цасан бүрхүүл тогтжээ. Өнөөдрийн байдлаар цас орж байгаа газар нутаг байхгүй, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

Маргааш буюу 24-нд ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч өнөөдрийнхөөс бага зэрэг чангарна.

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Энэ хугацаанд хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол хол замд гарахаа болих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.